Сайн сайхныг бодох нь сайхан үр жимсийг өгдөгтэй адил муу муухай бодол нь тийм л үр жимсийг ургуулна.
Оршуулгын газар хамгийн баян хүнээр очиж хэвтэхдээ гол нь биш… Бид гайхамшигтай зүйлс бүтээсэн гэж хэлээд орондоо орох л сайхан… Энэ л надад чухал!
Шунан тачаадахгүйгээр агуу ихийг бүтээж байсан түүх үгүй.
Огт юу ч мэдэхгүй байх нь тийм ч айхтар хортой зүйл биш. Харин дулимаг эзэмшсэн мэдлэг түүнээс ч дор.
Чамайг хэр их тэнэг алхам хийж ухаангүй загнана тэр хэрээр чинь амьдрал хатуу байдаг гэдгийг сана!
Зарим цагт үгс үйлдлээс ч илүүгээр өвтгөдөг.
Хаа хүрэхээ мэдэж байгаа хүнд дэлхий хүртэл өөрөө зам тавьж өгдөг.
Амжилт үйлдэл хоёр салшгүй холбоотой. Тиймээс амжилттай яваа хүмүүс үргэлжийн хөдөлгөөнд байж байдаг. Тэд алдаа гаргадаг боловч хэзээ ч бууж өгдөггүй юм.
Утга зохиол, хөгжим, уран зураг сонирхох чадвараа алдана гэдэг аз жаргалаа алдсантай адил.
Ертөнцөд ердөө хоёр төрлийн л хөгжим байдаг: Сайн эсвэл муу.
Ялагдал нь ялалтын эсрэг үг биш. Харин ялалтын нэг хэсэг юм.
Та өөрийгөө "чадна" гэж бодож байвал таны зөв, та чадна.
"Чадахгүй" гэж бодож байвал тэр ч бас таны зөв, та чадах байсан ч чадахгүй.
Сайн төлөвлөгөөг яг одоо хэрэгжүүлэх нь өө сэвгүй төлөвлөгөөг ирэх долоо хоногт хэрэгжүүлснээс хавьгүй илүү.
Сайн засаглалын нууц нь захирагч нь захирагчийн ёсоор, зарц нь зарцын ёсоор, эцэг нь эцэг шиг, хүү нь хүү шиг байхад оршино.
Таны ялж байна уу, ялагдаж байна уу гэдэг нь огт чухал биш. Амьдрал зөвхөн хийсэн "сонголт"-оос чинь л хамаардаг.
Бусдын сайн талыг олж хардаг нүд хамгийн үзэсгэлэнтэй.
Бусдад сайхан үг хэлдэг уруул хамгийн дур булаам.
Бурхан ч сэтгэлээс гардаг
Буг ч сэтгэлээс бүтдэг.
Муухан хамт олонтой байснаас ганцаараа ажилласан нь хамаагүй дээр!
Чиний чадаагүйг бусад нь хийж чадахгүй гэж бүү бод. Харин хүний чадсан бүхнийг чи чадах л учиртай.
Бусдын гаргасан зам харгуйгаар битгий яв. Оронд нь ямар ч замгүй газраар явж бай.
Юуг ч хийхийг хүссэн бай яг одоо л түүнийгээ хийж эхэл. Маргааш гээд хойшлуулаад л байвал хэзээ ч хийж чадахгүй.
Хамгийн өндөр хүүтэй хөрөнгө оруулалт бол оюуны хөрөнгө оруулалт юм.
Надад шударгаар “Үгүй” гэж хэлсэн хүн бүрт би талархаад баршгүй юм. Тэдний ачаар энэ бүхнийг би “өөрөө” хийчихлээ шүү дээ.
Агуу том модыг ургуулахад өчүүхэн жижиг үр л хангалттай
Агуу том модыг үхүүлэхэд өчүүхэн жижиг өт л хангалттай
Баярлуулсан хүн дуугүй яв.
Баярласан хүн дурсаж яв.
Зовж шанална гэдэг бодит үйл хийхийн өмнөх сэрэл мөн.
Олонх хүнд таалагдсан л бол, нийгмийн ямар ч үзэл санаа тэнэглэл байж таарна.
Хамгийн бат бөх нөхөрлөл нь зовлон бэрхшээл тохиолдсон үед л гагнагдсан байдаг.
Мөнгө юу юм бэ? Өглөө босох, орой орондоо орох хоёрын хооронд л өөрийн дуртай юмаа хийж байвал тэр жинхэнэ жаргал бус уу.
Өглөө бүр бид дахин шинээр мэндэлж байдаг. Тийм ч учраас өнөөдөр юу хийх вэ гэдэг нь хамгийн чухал юм.
Хувь хүн, Албан байгууллага, Мэдээ мэдээллийн, Сургуулийн, Аялал Жуулч...
ДэлгэрэнгүйБид таны бүтээгдэхүүн, үйлчилгээ, компаний реклам сурталчилгаа, дизайн...
ДэлгэрэнгүйСүүлийн үед мобайл төхөөрөмж /ухаалаг гар утас (iphone, android, black...
ДэлгэрэнгүйЭндээс манай компаний сүүлд хийж гүйцэтгэсэн төсөл болон сайтуудыг харж танилцаж болох ба бид хэрэглэгч таны хүсэл сонирхолд нийцүүлэн сүүлийн үеийн технологи ашиглан мэргэжлийн өндөр түвшинд үйлчилнэ. Мөн та бүхэн манайхаар үйлчлүүлсэн хэрэглэгчидтэй холбогдон манай үйлчилгээний талаар тэдний сэтгэл ханамж хэр байгаа талаар асууж болох юм.